Бусад мэдээ

Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны Бүх гишүүдийн хурал 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2 үе шаттай зохион байгуулагдлаа.

Үйлдвэрийн барилгын товчооны инженер техникийн ажилчид цуглаж уулзлаа.

"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБОО ДОХИОЛЛЫН СИСТЕМИЙН ТӨЛӨВЛӨЛТ" сэдэвт цахим сургалт зарлагдлаа

МБЗТЗХолбооны ЕРӨНХИЙЛӨГЧ, ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ-ийн сонгууль 1 сарын 21-нд болно

"МОНХИДРОКОНСТРАКШН" ХХК-ийн ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх инженер Цамбын БАТДОРЖ нь МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН цолоор шагнууллаа

Он цагийн тооллоор учран золгож буй шинэ ондоо Од хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье

2022 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА.

МБЗТЗХолбооны гүйцэтгэх захирал Гүрсүрэнгийн Батнам нь АЛТАНГАДАС одонгоор шагнагдлаа.

БАРИЛГАЧИН худалдааны төв нээлтээ хийлээ.

Улаанбаатар хотын “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн барилга угсралтын ажлын талбайтай танилцах сургалт

2022-10-21 00:00:00
Монголын Барилгын Зураг төсөл Зохиогчдын Холбооноос гишүүн байгууллагуудын  бүтээцийн зураг төсөл, усны барилгын зураг төслийн инженерүүдэд зориулсан  Улаанбаатар хотын “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн барилга угсралтын ажлын талбайтай танилцах  сургалт 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.  Энэ удаагийн талбайн сургалтаар цэвэрлэх байгууламжийн биологи цэвэрлэгээний сан болон том завсартай сараалж, оролтын насос станц (Монгол Улсад анх удаа хийгдэж буй цэвэрлэх байгууламжийн газрын түвшнээс доош 11 м-ийн гүнд)-ын барилга бүтээцийн ажилтай шууд ажлын талбай дээр  танилцлаа.  Тус бүтээн байгуулалтыг Франц Улсын “Артелиа Вил энд Транспорт” компанийн боловсруулсан ТЭЗҮ-г үндэслэн  барилга байгууламж, технологийн ажлын нарийвчилсан зургийг БНХАУ-ын “Шанхай хотын инженерийн зураг төслийн институт” ХХК гүйцэтгэж Монгол Улсын БНбД бусад стандартад нийцүүлэн зургийг монгол хэл дээр хөрвүүлэх ажлыг манай холбооны гишүүн байгууллагууд болох “Сивил инженеринг консалтинг” ХХК, “Криетив монголия” ХХКомпанийн түншлэл гүйцэтгэж байна. Энэхүү сургалтанд оролцсон архитектор, инженерүүд маань сургалтанд оролцсон батламжаа төслийн талбай дээрээ шууд гардаж авлаа.


БНХАУ-ын “Шанхай хотын инженерийн зураг төслийн институт” ХХК-наас  холбооны гишүүн байгууллагуудын архитектор, инженерүүдэд төслийн танилцуулга хийлээ.


“Сивил Инженеринг Консалтинг” ХХК-наас  холбооны гишүүн байгууллагуудын архитектор, инженерүүдэд төслийн танилцуулга хийлээ.

"Криетив Монголиа" ХХК -наас холбооны гишүүн байгууллагуудын архитектор, инженерүүдэд  төслийн ажлын зургаар танилцуулга хийлээ.



Тус сургалтанд цаг заваа гарган оролцсон нийт инженерүүддээ болон дэмжиж тусалсан төслийн хамт олондоо маш их баярлалаа. 

ТА БҮХЭНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!