Стратеги

МОНГОЛЫН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБООНЫ АЛСЫН ХАРАА


Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, салбарын манлайлагч, төрийн бус, мэргэжлийн байгууллага байна. 

МОНГОЛЫН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБООНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

Хот байгуулалт, барилгын зураг төслийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогыг төр болон төрийн бус, мэргэжлийн байгууллагын түншлэлийг хөгжүүлэх замаар хэрэгжүүлэх, зураг төслийн ажлыг олон улсын жишигт хүргэх, төрийн ногоон хөгжлийн бодлогыг дэмжих, гишүүн байгууллагын түвшинг дээшлүүлэх, инженер, техникийн ажилчдын чадавхийг хөгжүүлэх, мэдээллээр хангаж эрх ашгийг хамгаалахад оршино


МОНГОЛЫН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБООНЫ 2018-2023 ОНЫ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ

Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны 2018-2023 оны хөгжлийн стратегийг боловсруулахдаа “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр“, “Барилгын тухай хууль” Холбооны дүрэм зэрэг баримт бичгүүд, Монгол Улсын хүн амын нутагшилт суурьшил, бүс нутаг, хот байгуулалт, барилгын зураг төслийн өнөөгийн байдал, төрийн байгууллагын чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зорилтуудыг тодорхойлов.   Дэлгэрэнгүй үзэх