Бусад мэдээ
Үйлдвэрийн барилгын товчооны инженер техникийн ажилчид цуглаж уулзлаа.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБОО ДОХИОЛЛЫН СИСТЕМИЙН ТӨЛӨВЛӨЛТ" сэдэвт цахим сургалт зарлагдлаа
МБЗТЗХолбооны ЕРӨНХИЙЛӨГЧ, ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ-ийн сонгууль 1 сарын 21-нд болно
"МОНХИДРОКОНСТРАКШН" ХХК-ийн ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх инженер Цамбын БАТДОРЖ нь МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН цолоор шагнууллаа
Он цагийн тооллоор учран золгож буй шинэ ондоо Од хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье
2022 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА.
МБЗТЗХолбооны гүйцэтгэх захирал Гүрсүрэнгийн Батнам нь АЛТАНГАДАС одонгоор шагнагдлаа.
БАРИЛГАЧИН худалдааны төв нээлтээ хийлээ.
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон БХБЯ-ны удирдлагууд Монголын барилга, нийтийн аж ахуй, хот байгуулалт, геодези, зураг төслийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл, удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Уулзалтаар барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, цаашид авах арга хэмжээ болон БХБЯ-наас 2020-2024 онуудад авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалт, бодлого, арга хэмжээг танилцуулан мэдээлэл, зөвлөмж өгч ажиллалаа.
- Дагуул хотуудыг хөгжүүлэх мега төслүүд, гурван хэмжээст кадастрын мэдээллийн нэгдсэн системийг байгуулж нэвтрүүлэх, ипотекийн зээлийн хүү бууруулах,сумын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх,150 мянган айл , орон сууц үндэсний хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, барилгын салбарын хяналтын тогтолцоог сайжруулах, нэг маягийн зураг төсөл боловсруулах, хэрэглэх зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга мэдээлэл өгч санал дүгнэлт гаргалаа. Уулзалтын үр дүнд төр болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан цаашид яамнаас хэрэгжүүлэх арга хэмжээ болон барилгын материалын чанарыг сайжруулах, засгийн газрын мөрийн хөтөлбөр, бодлого чиглэлийг дэмжиж хамтарч ажиллахаар боллоо.