Бусад мэдээ

Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны Бүх гишүүдийн хурал 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2 үе шаттай зохион байгуулагдлаа.

Үйлдвэрийн барилгын товчооны инженер техникийн ажилчид цуглаж уулзлаа.

"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБОО ДОХИОЛЛЫН СИСТЕМИЙН ТӨЛӨВЛӨЛТ" сэдэвт цахим сургалт зарлагдлаа

МБЗТЗХолбооны ЕРӨНХИЙЛӨГЧ, ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ-ийн сонгууль 1 сарын 21-нд болно

"МОНХИДРОКОНСТРАКШН" ХХК-ийн ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх инженер Цамбын БАТДОРЖ нь МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН цолоор шагнууллаа

Он цагийн тооллоор учран золгож буй шинэ ондоо Од хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье

2022 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА.

МБЗТЗХолбооны гүйцэтгэх захирал Гүрсүрэнгийн Батнам нь АЛТАНГАДАС одонгоор шагнагдлаа.

БАРИЛГАЧИН худалдааны төв нээлтээ хийлээ.

БЕРЛИН Хотын Захирагч Михаель Мюллер-ын уулзалтын тухай

2022-04-19 00:00:00

Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид долоон сарын 17-19-ний өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийж байгаа билээ.

Тус айлчлалын хүрээнд 2017.07.18-нд  Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчдийг Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Батжаргал, Барилгын зураг төслийн холбооны ерөнхийлөгч Н.Дорж болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.

Одоогоор БХБЯ-аас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн журмаар мэргэжилтнүүдээ Герман улсад бэлдэж байгаа. Мөн газрын гүний дулааныг ашиглах асуудлыг судлах зорилгоор Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Батжаргал, БЗТЗХ-ны  ерөнхийлөгч Н.Дорж нар тус  улсад туршлага судлаад ирсэн бөгөөд цаашдаа мэргэжилтнүүдээ Герман  улсад сургалтад хамруулах, газрын гүний дулааныг ашиглах тал дээр илүү хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд Берлин хотын захирагч Михаель Мюллер  талархан хүлээн авлаа.

Өнгөрсөн 2017 оны 06-р сарын 25-ны өдрөөс 07-р сарын 02-ны өдрийн хооронд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яамнаас ХБНГУ-ын Баваар муж улсын Эдийн засгийн яам болон “BFZ” сургалтын төвтэй хамтран “Тогтвортой хот төлөвлөлт, эрчим хүчний үр ашигтай барилга” сэдэвт сургалтыг Баваар муж улсад зохион байгуулж БЗТЗХ-оос төлөөлж тус Холбооны гүйцэтгэх захирал, “Тоонот Констракшн” ХХК-ийн захирал  А.Батцэнгэл, Удирдах зөвлөлийн гишүүн, “Эн Эй Пи” ХХК-ийн захирал  М.Уянга, “ВТ” ХХК-ийн инженер Б.Барсбаатар, архитектор Э.Номиндарь, Г.Дарьсүрэн  нар оролцсоныг ТА бүхэнд мэдээллэж байсан билээ.