БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ-2021

2021-02-10

МБЗТЗХ-ны бүх гишүүдийн хурал 2021 оны 1-р сарын 28-нд онлайнаар амжилттай хуралдлаа. Хурлаар тус холбооны 2020 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэл, 2021 оны ажлын төлөвлөгөө, Хяналтын зөвлөлийн тайлан хэлэлцэж батлав.

Мөн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн нөхөн сонгууль явагдаж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Интеллект тауэр ХХК-ийн захирал Г.Оюунтунгалаг, Артөгөл ХХК-ийн зөвлөх инженер Ч.Цэцэг нар, Хяналтын зөвлөлийн даргад Монгол улсын гавьяат барилгачин Г.Мягмар нар сонгогдлоо.

Хуралдаа идэвхтэй оролцсон нийт гишүүддээ баярлалаа.