Барилгын салбарт цахим хувьсгалыг авчирна

2020-06-15

Барилгын салбарын бүтээн байгуулалт, шинэ техник технологийг олон нийтэд танилцуулдаг, хамгийн олон оролцогч, үзэгчидтэй  “BARILGA EXPO 2020” олон улсын барилгын үзэсгэлэн “ЦАХИМ ХУВЬСГАЛД ХАМТДАА” уриан дор 2020 оны 5-р сарын 25-29-ны өдрүүдэд  цахим хэлбэрээр зохион байгуулагдахаар боллоо.

Үзэсгэлэнд оролцогчид Barilgaexpo.mn цахим платформ дээр байгууллагын танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээг эрэмбэлсэн ангилалын дагуу байршуулж, үзэсгэлэн үзэгчидтэй цахим сувгуудаар холбогдох ба оролцогчдын бүтээгдэхүүн үйлчилгээ, вэбинар, сургалт, сурталчилгаа, видео Live зэрэг арга хэмжээнүүд телевиз болон сошиал сувгуудаар цацагдах болно.

Цахим үзэсгэлэнд оролцсоноор:

  • Жирийн үеэс илүү олон хэрэглэгчдэд хүрэх (Цахим үзэсгэлэнг урьдчилан тооцоолсноор 1,2 сая хүн үзэж сонирхоно )
  • Цахим үзэсгэлэнгийн платформоор дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулан сурталчилж, харилцагчдын тоог нэмэгдүүлэх
  • Сайтууд, телевиз болон Facebook, Twitter, Youtube, Linkedin, Instagram зэрэг бүхий л сошиал сувгаар мэдээллээ давхар дамжуулах 
  • Цахимд орчинд өөрсдийн орчинг бий болгож, цахим харилцаа, онлайн худалдааны чадавхиа нэмэгдүүлэх
  • Орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал байгаа энэ цаг үед аюулгүй, эрсдэлгүй байх
  • Талбай тохижуулахгүй, хэвлэмэл материал тараахгүй бага зардлаар борлуулалтаа нэмэгдүүлэх 
  • Цахим сургалт, семинар,  арга хэмжээ зохион байгуулах, оролцох зэрэг олон давуу талуудыг бий болгож байна. 

Оролцогчдын бүртгэл 2020 оны 5 сарын 15-нд хаагдана. http://www.youtube.com/watch?v=xJy7CytUXEM