Стратеги

МОНГОЛЫН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБООНЫ 2018-2023 ОНЫ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ

Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны 2018-2023 оны хөгжлийн стратегийг боловсруулахдаа “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр“, “Барилгын тухай хууль” Холбооны дүрэм зэрэг баримт бичгүүд, Монгол Улсын хүн амын нутагшилт суурьшил, бүс нутаг, хот байгуулалт, барилгын зураг төслийн өнөөгийн байдал, төрийн байгууллагын чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зорилтуудыг тодорхойлов. 

МОНГОЛЫН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБООНЫ АЛСЫН ХАРАА


Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, салбарын манлайлагч, төрийн бус, мэргэжлийн байгууллага байна. 

МОНГОЛЫН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБООНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны эрхэм зорилго нь: 


Хот байгуулалт, барилгын зураг төслийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогыг төр болон төрийн бус, мэргэжлийн байгууллагын түншлэлийг хөгжүүлэх замаар хэрэгжүүлэх, зураг төслийн ажлыг олон улсын жишигт хүргэх, төрийн ногоон хөгжлийн бодлогыг дэмжих, гишүүн байгууллагын түвшинг дээшлүүлэх, инженер, техникийн ажилчдын чадавхийг хөгжүүлэх, мэдээллээр хангаж эрх ашгийг хамгаалахад оршино.


SWOT шинжилгээ

Differentiating values

 

 

S

 

W

 

O

 

T

2018

 

Давуу тал Strengths

-Идэвхтэй үйл ажиллагаатай 130 гаруй гишүүнтэй

-Зураг төслийн чиглэл тус бүрээс төлөөлөлтэй

-Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн

-Салбарын зөвлөл, ажлын хэсэгт төлөөлөлтэй

 

Сул тал Weaknesses

-Гишүүнчлэлийн тоо буурч идэвх суларч байгаа

-Санхүүгийн бололцоо сул

-Гадаад харилцаа байхгүй

-МУ-ын зураг төслийн үе шат ОУ-ын стандарттай зөрчилтэй

 

Боломж Opportunities

-Салбарын оюуны потенциал өндөр

-Залгамж чанар хадгалагдсан

-Төрийн  бодлого нь ТББ-уудаа дэмжиж байгаа

 

 

 

Эрсдэл Threats

-ТББ-ууд хоорондоо харилцан ойлголцолгүй байх

-Төрийн яамдын бодлого, удирдлага тогтвортой биш, мэргэжлийн удирдлага дутмаг

-Бодлогын бичиг баримтын шинэчлэл удаан

 

2023

Давуу тал Strengths -Мэргэжлийн ур чадвар дээшилсэн гишүүдийн тоо нэмэгдэнэ

-Зураг төслийн салбарыг  техникийн удирдлага зохион байгуулалтаар  хангах чиглэл баримталсан байна.

-Салбарын зөвлөл ажлын хэсгийн  төлөөлөлийн ур чадвар мэргэшсэн байна.    

 

Сул тал Weaknesses

-Гадаад харилцаанд холимог зураг төслийн ТББ байгууллага байхгүй учраас аль нэг мэргэжлийн гадаад харилцаа суларсан байна. 

 

 

Боломж Opportunities

-Мэргэжлийн сургалтын төв бий болох

-Засгийн газрын бодлого чиглэлд салбарын бодлогыг тодорхойлоход төрийн байгууллагатай хамтрах боломж бүрдсэн байна.

 

Эрсдэл Threats

-Тухайн үеийн ЗГ-ын мөрийн хөтөлбөрт дэмжих бодлого тусахгүй