Гүйцэтгэх алба

Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн, тогтвортой, хуулийн хүрээнд  зохион байгуулна. 

 Гүйцэтгэх захирал 

  • Гүйцэтгэх захирал нь Холбооны гүйцэтгэх удирдлага байна.
    • Гүйцэтгэх захирал гэрээнд заасан бүрэн эрхийн хугацаа дууссан үед дараагийн гүйцэтгэх захирлыг томилогдох хүртэл албан үүргээ гүйцэтгэнэ.
    • Гүйцэтгэх захирал нь холбооны жилийн тайлан тэнцлийг татварын албанд, үйл ажиллагааны тайланг Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус тогтоосон журмын дагуу гаргах 
    • Гүйцэтгэх захирал тухайн жилийн төлөвлөгөө, тайлан, төсвөө хэлэлцүүлэн батлуулж, Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд байгууллагаа төлөөлөн ажиллаж, тушаал, шийдвэр гаргах, өмч, хөрөнгийн захиран зарцуулах эрхтэй.

Гүйцэтгэх захирал Д. Гантулга 2018 оноос ажиллаж байна. 

Халаалт,агаар сэлгэлтийн инженер мэргэжилтэй, МУЗИ

Холбооны менежерүүд:

Холбооны менежерүүд нь томилогдох албан тушаалтан байх бөгөөд Гүйцэтгэх захирлын шууд удирдлаганд холбооны өдөр тутмын ажиллагааг гүйцэтгэнэ.

  •  Салбарын бодлого, хэрэгжилт хариуцсан менежер

Төрийн болон ТТБ-тай хамтран ажиллах, норм норматив, техникийн баримт бичиг боловсруулалт, зураг төслийн эрх зүйн орчин, тухайн оны төлөвлөгөөний хэрэгжилт 

Г.Сарантуяа 2011 он, 2015 оноос холбооны менежер,

Барилгын конструктор, инженер, МУЗИ

  • Мэргэжлийн сургалт, сурталчилгаа хариуцсан менежер

Гадаад харилцааг идэвхжүүлэх, хамтын ажиллагаа тогтоох, мэргэжилтний давтан сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах, гишүүн байгууллагын ИТА-ыг чадавхижуулах

Д.Цэвэлмаа 2007оноос 2018 он хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, 2018 оноос холбооны менежер, архитектор мэргэжилтэй, МУЗА 

Г.Баярцэцэг 2018 оноос холбооны менежер, багш мэргэжилтэй 

  • Дотоод  үйл ажиллагаа, гишүүнчлэл, тусгай зөвшөөрөл хариуцсан менежер

Гишүүнчлэлийн  асуудал, татвар төлөлтийг хангах, тусгай зөвшөөрөл болон холбооны  гишүүнчлэлийн олон нийтийн ажлыг зохион байгуулах 

Ж.Наранцэцэг 2014 оноос холбооны менежер, Мэдээлэл холбоо дохиоллын инженер мэргэжилтэй, МУЗИ