Хяналтын зөвлөл

Холбооны хяналтын зөвлөл нь 3 гишүүнтэй байна. 
Бүх гишүүдийн хурлаас сонгогдоно. 
Хяналтын зөвлөл холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. 

  • Холбооны үйл ажиллагаа Монгол Улсын хууль, тогтоомж, холбооны  дүрмийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянах;
  • Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тайлан тэнцэл гаргалт, гишүүдийн татвар, хураамжийн төлөлт зохих хууль, тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг шалгах;
  • Гишүүн байгууллагын татвар төлөлт, хандивын хөрөнгө, бусад орлогын хэмжээ, зарцуулалтанд хяналт тавих;
  • Шаардлагатай үед бусад байгууллага, иргэдтэй гэрээ, хэлцэлийн биелэлт болон гадаад харилцаатай холбогдол бүхий баримт бичгийг шалгах;
  • Гишүүн байгууллагаас Хяналтын зөвлөлд тодорхой асуудлаар гомдол гаргавал шалгаж, дүнг Удирдах зөвлөлд танилцуулах;
  • Хяналтын зөвлөл шалгасан баримт бичиг, тайлан тэнцлийн нууцыг хадгалах үүрэгтэй;
  • Гүйцэтгэх захирлаас шалгалтын ажилтай холбоотой материалыг  гаргуулах 
  • Хяналтын зөвлөл нь бүх гишүүдийн хуралдаанд ажлын тайлан тавина. Тайланд дараагийн жилд авах арга хэмжээний саналыг тусгана.
Нэрс Ажил, албан тушаал Мэргэжил Холбооны статус
Т.Баянмөнх SB development ХХК-ийн  захирал Барилгын  инженер, конструктор Хяналтын зөвлөлийн дарга
Ж.Лхагвасүрэн Харандаа ХХК-ийн барилгын инженер, төсөвчин Барилгын инженер Хяналтын зөвлөлийн гишүүн
Д.Ууганаа Монхидро констрашн ХХК-ийн  ерөнхий инженер Усны барилга байгууламжийн инженер Хяналтын зөвлөлийн гишүүн