Удирдах зөвлөл

Холбооны Удирдах зөвлөл нь 9 болон түүнээс дээш сондгой тооны гишүүнтэй байна. 
Холбооны Удирдах зөвлөлийн хурлыг улирал тутам хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд Удирдах зөвлөлийн даргын санаачлагаар зарлан хуралдуулж болно. 

Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэр байх бөгөөд хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ. 

  • Дүрмээр тодорхойлсон холбооны үндсэн үйл ажиллагааны жилийн ажлын төлөвлөгөө, 
  • Холбооны жилийн төсөв, орон тооны бүтцийг батлах;
  • Бүх гишүүдийн хурлаас гаргасан бүхий л шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
  • Холбооны гүйцэтгэх захирал болон менежерүүдийг томилох, тэдгээртэй байгуулсан гэрээг дүгнэх, жилийн ажлын тайланг хэлэлцэх, ажлаас чөлөөлөх асуудал;
  • Холбооны үйл ажиллагааг зохицуулахад шаардлагатай дүрэм, журам, зааврыг санаачлан батлах, мөрдүүлэх;
  • Холбооны өмч, хөрөнгийг захиран зарцуулах болон бусад шийдвэр гаргах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох;
  • Шинээр гишүүнээр элсэх хүсэлтээ гаргасан байгууллага, хүмүүсийг гишүүнд элсүүлэх, батламжлах эсхүл гишүүн байгууллага, гишүүнийг хасах;
Нэрс Ажил, албан тушаал Мэргэжил Холбооны статус
Н.Дорж ВТ ХХК-ийн ерөнхий захирал ХАС-ийн инженер Холбооны удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч
М.Батбаяр Хатанбаатар ХХК-ийн ерөнхий захирал Дизайнер Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч
С.Алтанцэцэг Дукат ХХК-ийн  захирал Дулааны инженер Холбооны удирдах зөвлөлийн гишүүн
А.Бат-Од Өрх ХХК-ийн захирал Архитектор Холбооны удирдах зөвлөлийн гишүүн
А.Батцэнгэл Тоонот констракшн ХХК-ийн захирал Архитектор Холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Ө.Ганболд Эдшил ХХК-ийн  захирал Архитектор Холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Б.Оюунбилэг Татаххүч ХХК-ийн захирал Барилгын инженер, конструктур Холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Т.Одмөнх Цэгц буянт ХХК-ийн  захирал Архитектор Холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Д.Мягмар Икон консалтинг ХХК-ийн зөвлөх инженер Усны инженер Холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Н.Солонго Хайдро дизайн прожект ХХК-ийн захирал Барилга байгууламжийн усны инженер Холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Н.Уранчимэг Молонгоо ХХК-ийн  захирал Нефтийн барилга байгууламжийн инженер Холбооны удирдах зөвлөлийн гишүүн
А.Цогт Эрчим төсөл ХХК-ийн зөвлөх инженер ХАС-ийн инженер Холбооны удирдах зөвлөлийн гишүүн
С.Чинзориг MCS Проперти ХХК-ийн захирал Барилгын инженер, конструктур Холбооны удирдах зөвлөлийн гишүүн