Бусад мэдээ

Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны Бүх гишүүдийн хурал 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2 үе шаттай зохион байгуулагдлаа.

Үйлдвэрийн барилгын товчооны инженер техникийн ажилчид цуглаж уулзлаа.

"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБОО ДОХИОЛЛЫН СИСТЕМИЙН ТӨЛӨВЛӨЛТ" сэдэвт цахим сургалт зарлагдлаа

МБЗТЗХолбооны ЕРӨНХИЙЛӨГЧ, ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ-ийн сонгууль 1 сарын 21-нд болно

"МОНХИДРОКОНСТРАКШН" ХХК-ийн ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх инженер Цамбын БАТДОРЖ нь МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН цолоор шагнууллаа

Он цагийн тооллоор учран золгож буй шинэ ондоо Од хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье

2022 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА.

МБЗТЗХолбооны гүйцэтгэх захирал Гүрсүрэнгийн Батнам нь АЛТАНГАДАС одонгоор шагнагдлаа.

БАРИЛГАЧИН худалдааны төв нээлтээ хийлээ.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО.

2021-02-10 00:00:00

Тус холбооны Удирдах зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цахимаар хуралдаж, гишүүд 80 хувийн ирцтэй оролцлоо. Уг хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.

1. Дэлхий дахинд цар тахал Ковид-19 вирус дэгдсэнээс шалтгаалан Монгол улсад хөл хорио тогтоосонтой холбоотойгоор “Оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, архитектор, инженер” шалгаруулах арга хэмжээг цуцлах тухай шийдвэр гарлаа.

2. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болсон “БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ЧАНАР, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО-2020” салбар зөвөлгөөнөөс гарсан шийдвэрийн дагуу тус холбоон дээр “Барилга, байгууламжийн ангилалын дүрэм”, “Барилгын зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-үүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил явагдаж байгаа тухай мэдээлэл хийв.

3. “Зураг төслийн ажлын үе шатны бүрдэл” дүрмийн төслийг танилцуулж, Удирдах зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлэв.

Дээрх дүрмүүдийн төсөлд өгөх санал байвал тус холбооны цахим хаягаар zt_zokhiogch@yahoo.com илгээгээрэй.